• nonton film
  • GIFF LOGISTICS LLC

    Шинэ долоо хоногийн мэдээ

    Шинэ долоо хоногийн мэдээ
    Нийтэлсэн: 2025.01.10

    Сайн байцгаана уу. Шинэ долоо хоногийн мэнд хүргэе!

    • 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 58 галт тэрэг гарсан байна.
    • Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 6100TEU буюу 3050 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
    • Мөн Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар гарахаар хүлээгдэж буй 50 гаруй чингэлэг байна.
    • Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 50-60 хонож гарч байгаа бол тус боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 3-6 хоног, ЗҮ/Улаанбаатар чиглэлд 2-4 хоногт тээвэрлэгдэж байна.
    • Харин Ляньюнган боомт дээр ирсэн чингэлгүүд 120-оос дээш хоног галт тэрэгний хуваарь хүлээсээр байна.
    • Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 2087 чингэлэг байгаагаас: Ачаатай: 1727, Хоосон: 360 чингэлэг байна.
    • 2025 оны Хятадын Цагаан сарын баяр 1-р сарын 28-наас 2-р сарын 4-ний хооронд болох учир тээвэрлэлтээ урьдчилсан байдлаар 1-р сарын 10-наас өмнө зохион байгуулахыг үйлчлүүлэгчдэдээ анхааруулна уу.

    GIFF

    #FMFFweeklynews

    Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо